Эхийн найруулга, түүнд суралцахуй
(Сурах бичиг)
Зохиогчид: Г.Бямбацэрэн (Ph.D, дэд проф.), Р.Бигэрмаа (Ph.D), П.Жаргалсайхан (MA), М.Энхжаргал (MA)
Орчин үед шинжлэх ухаан, техник технологийн хөгжил, даяаршил, хэвлэл мэдээлэл, хүний хүчин зүйл, нийгмийн амьдрал, хэрэглээнд эх хэлний үүрэг улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагатай байгаа билээ. Эл ном нь уран зохиолын болон уран зохиолын бус эх тэдгээрийг бодит байдалд хэрхэн хэрэглэх аргачлалыг онол, дадлага хослуулан тайлбарласнаас гадна хэрхэн зөв найруулж, бичих тухай арга зүйг тусгасан сурах бичиг юм. Тухайлбал,
Хүн мэдээллүүдээс өөрт хэрэгцээтэйг нь сонгон хэрхэн, яаж, богино хугацаанд уншиж, тэмдэглэн өөрийн болгох, уншсан эхэд боловсруулалт хийх арга, уншсанаа ашиглан, илтгэл өгүүлэл бичих, эх сурвалжийг хэрхэн зөв ашиглах, ном зүйг бүрэн хийх аргачлал зэргийг олон улсын жишгээр, нарийвчлан тусгажээ.
Мөн өдөр тутам хэрэглэдэг хэрэглээний эхүүд болох төлөвлөгөө, заавар, албан болон хувийн захидал, дурсамж, CV зэргийн үгийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйн онцлогийг өгүүлсний зэрэгцээ тэдгээрийг хэрхэн зөв зохион, найруулж бичих аргыг алхамчлан өгүүлсэн нь өвөрмөц. Улмаар уран зохиолын эхийг унших ойлгох, боловсруулалт хийх, асуулт зохиох арга, өгүүллэг, шүлэг зохион бичих арга зүйг алхамчлан өгүүлж, багш бүр хувийн заах арга барилтайгаа хослуулан хэрэглэх арга зүйн нэмэлт тайлбарыг оруулж өгсөн байна.