ТОГТООЛ
Асуудлыг хамтран хэлэлцэж, баталсан баримт бичиг. УИХ, Засгийн Газар, холбогдох бусад байгууллага бол хурал зөвлөгөөний явцад тухайн салбарын гол зангилаа асуудлыг хамтран хэлэлцэж, түүний шийдвэрлэх бодлого, чиглэл, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэхийн тулд зохих хууль тогтоомжийн дагуу баталж гаргадаг бичиг баримтыг тогтоол гэнэ. Тухайлбал, Улсын дээд шүүхээс анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг хянаад гаргасан шийдвэр; хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос гаргасан яллах дүгнэлтээс бусад шийдвэр; эрүүгийн хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж гаргасан цагаатгах, шийтгэх тогтоолоос бусад шүүхийн шийдвэр.