МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Эрдэм шинжилгээний өгүүлэл

М.Саруул-Эрдэнэ: Монгол нэр томьёог нийтэд хэвшүүлэх нэгэн тодорхой санал

     Даяаршлын өнөө үед даяаршуулчихгүй авч үлдэх ганц чухал зүйл маань эх хэл хэмээн ярих бичих нь олонтоо болжээ. Ялангуяа техник технологийн ид хөгжлийн энэ үед шинээр давалгаалан орж буй тэр их үгсийг хэрхэн монголчилж хэрэглэхээс та бидний хэлний ирээдүй ихэд шалтгаалах болоод байна. Нэр томьёог ингэж орчуулах нь зүйтэй гэсэн онолын өгүүлэл, илтгэл олон гарсан боловч чухам хэрэглээний түвшинд ийн шийдье гэсэн санал, уриалга тэр бүр хангалттай биш байна. Тийм учраас энэхүү илтгэлдээ бага гэлтгүйгээр нэгэн бяцхан уриалга санаа гаргаж байгааг минь хүлээн авна уу?

Цааш унших

Н.Балжинням, Т.Чахар: Монгол хэлний харь үгийн хэрэглээний асуудалд

     Монгол Улсад нэр томьёог тогтоох, жигдлэх, гадаад хэлний үгийг зөв бичиж, орчуулж, зөв хэрэглүүлж сургахад мэргэжлийн бүх байгууллага ихээхэн анхаарал тавьж ирсэн талаар нэг баримтыг дурдах нь өнөөдөр зүйд нийцэж, санаа сэдэл авахад тус болох болов уу.

Эх сурвалж: Монгол хэлбичиг цуврал

12 боть, 111-120 тал

Цааш унших

Б.Элбэгзаяа: Оцмх-ний грек, латин гаралтай үг хэллэгийн шинж байдал, тоо хэмжээ, түүнээс сургамж авах нь

     Монгол хэлний үгийн санд европ дахины олон хэлний үг хэллэг, нэр томьёо янз бүрийн цаг үед харилцан адилгүй хэмжээтэй нэвтрэн орсон байдаг. Үүний нэг тодорхой хэсэг нь грек, латин гаралтай үг хэллэг болно. Монгол хэлнээ орсон грек, латин гаралтай үг хэллэгийг зээлдэн авсан цаг хугацааны нь хувьд ардын хувьсгалаас 1990-ээд он хүртэлх үе, түүнээс одоог хүртэлх үе гэсэн 2 бүлэг болгон авч үзэх нь зүйтэй болов уу. Учир нь 1921 оноос өмнөх үеийн монгол хэлний ормол үгсийн дотор өрнө дахины хэлний үг хэллэг бараг төлөв байдаггүй хэмээн ойлгож болно.

Цааш унших
Top