УДИРДАМЖ
Тодорхой ажил хэрэг гүйцэтгэхэд удирдлага болгох зүйлийг тодорхойлсон баримт бичгийн удирдамж гэнэ.
Аймгийн Засаг даргын 2005 оны
33 тоот захирамжийн хавсралт
"ЭРҮҮЛ МЭНД"-ИЙН ӨДРӨӨР ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ
Зорилго: Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох байгаль, нийгмийн хүчин зүйлийг арилгах, хүний ажиллаж, амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлж аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Сэдэвт өдөр: Сар бүрийн 4 дэх долоо хоногийн Баасан гариг
Хамрах хүрээ: Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, амьдарч буй нийт иргэд
Гарах үр дүн:
- Эрүүл аж төрөх зан үйлийн мэдлэг, хандлага, дадал сайжирна.
- Хүний ажиллах, амьдрах эрүүл орчин бий болно.
Хийх ажил:
Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх:
- Байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн харъяалах дэвсгэр нутаг, гадаад орчны их цэвэрлэгээг хийж хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулах
- Бие засах газар, бохир усны цооногийг стандартад нийцүүлэн шинэчлэх, засварлах, халдваргүйжүүлэх
- Хуурай хог хаягдлын савыг байнга таглаж, цэвэрлэж, халдваргүйжүүлэх
- Ажлын байрны бүх өрөө тасалгаанд их цэвэрлэгээ хийж ариутгалын бодисыг хэрэглэж хэвших
- Ус зөөх, нөөцлөх савыг бүрэн суллаж, угааж цэвэрлэн ариутгах
- Ус түгээх байрны усан санг угааж зааврын дагуу халдваргүйжүүлэх
- Хүнс, барааны захуудыг 7 хоног тутам ажлын байрны болон орчны их цэвэрлэгээ хийдэг болгон хэвшүүлэх
- Эрүүл мэндийн чиглэлээр мэдээллийг тогтмолжуулах
Иргэд:
- Ил задгай бие засахгүй байх
- Угаадсаа ил задгай асгахгүй байх
- Хуурай хог хаягдлыг хогийн саванд хийж ил задгай хаяхгүй байх
- Хамар, залгиурын ялгадас /нус. цэр, шүлс/ гудамж талбайд хаяхгүй байх
- Өөртөө шардлагатай эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг олж авах
Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар:
- Батлагдсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг томилон ажиллуулж явц байдлын талаар сар бүрийн 05-ны дотор ЭМГ-т мэдээлж байх
- Төв суурин газрын хуурай хог хаягдлыг зайлуулах асуудлыг зохион байгуулалтад оруулж бүрэн шийдвэрлэх
Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төв:
- Эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, энэ талаар олон нийтэд сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах
- Ундны ус, хүнсний бүтээгдэхүүнд эрүүл зүй, нян судлалын лабораторийн шинжилгээг сар бүр хийж, дүнг мэдээлж байх
- Захирамжийн биелэлтийг сайн хангасан албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг “Эрүүл мэндийг дэмжигч”-ээр шалгаруулан шагнаж урамшуулах