Хэл бичиг- соёл бол хүн төрөлхтөний оюуны гайхамшигт бүтээл нийгмийн томоохон ололт билээ. Чухамдаа бидний хэл бичиг соёл л хүн төрөлхтөний түүх, үнэт зүйлс мэдлэг туршлагыг үеэс үед дамжуулах, аливаа мэдээллийг цуглуулах, түгээх, хүлээн авах, боловсруулах хамгийн гол хэрэгсэл болж ирсэн бөгөөд нийгмийн хөгжлийн аль ч үе шатанд түүнийг орлох хүчирхэг, баялаг агуулгатай, хүртээмжтэй өргөн цар хүрээтэй нандин өв байгаагүй, байх ч үгүй. Хүнийг бусдаас ялгаж байгаа гол мөн чанар нь хэл сэтгэхүй хоёр бөгөөд энэ хоёр нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй юм.