МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Р. Бигэрмаа: Албан бичиг боловсруулах арга зүй, түүний найруулга

“Албан бичиг боловсруулах арга зүй, түүний найруулга”

номын тухай

Зохиогч: Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Р.Бигэрмаа, редактор: Доктор (Sc.D), профессор Ц.Сүхбаатар. 

      Энэхүү ном нь үндсэн таван бүлэгтэй.

I бүлэг. АЛБАН БИЧИГ БА ТҮҮНИЙ НАЙРУУЛГА ЗҮЙ: 1. Албан бичгийн тухай үндсэн ойлголт, төрөл, тэдгээрийн онцлогийг жишээгээр тайлбарлан харуулсан.   2. Хэл ярианы соёл ба хэлний найруулга. Найруулга зүй гэж юу вэ? Албан бичгийн найруулга, түүний онцлог, албан бичгийн хэл найруулгын өвөрмөц шинж  3. Дүгнэлт

II бүлэг. АЛБАН БИЧИГ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ: 1. Албан хэрэг  хөтлөлтөд стандартыг мөрдөх нь:Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага, баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг хэрхэн зөв байрлуулах вэ 2. Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар: Баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт, хөтлөх хэргийн нэрсийн жагсаалт, хэрэглэх арга зүй 3. Төрийн албан ёсны хэл, онцлог: Албан хэрэг хөтлөлтөд төрийн албан ёсны хэлийг хэрэглэх нь, Төрийн албан ёсны хэлний тухай хууль  4. Албан бичиг боловсруулах арга зүй: Албан бичиг зохиож бүрдүүлэх онцлог, албан бичиг баримт боловсруулахад түгээмэл тохиолддог алдаа, албан бичгийг хэл зүйн дүрэм баримтлан боловсруулах нь, хэл зүйн түгээмэл алдаа, албан бичгийг найруулга зүйн дүрэм баримтлан боловсруулах, түгээмэл тохиолддог найруулга зүйн алдаа. Дүгнэлт

III. АЛБАН БИЧИГ БА ОРЧИН ҮЕ: 1. Цахим тооцоолуурын тухай үндсэн ойлголт, бүтэц, вирус гэж юу вэ? Сүлжээ ба интернет. 2. Баримт бичгийг цахим тооцоолуурт боловсруулах арга зүй: Цахим мэдээ баримтыг боловсруулах, word болон exсel програм ашиглан баримт бичиг боловсруулах, цахим тооцоолуур дээр ажиллагсдын эрүүл ахуйн онцлог  3.Факсын машин, түүнийг хэрэглэх нь  4. Эрдэм шинжилгээний бүтээлийн тухай: Ном зүй ба эшлэл авах арга зүй, магистрант докторантын эрдэм шинжилгээний бүтээлийн тухай зөвлөмж

IV. АЛБАН БИЧИГ БА АРХИВ: 1. Албан хэрэг хөтлөлтийн шатан дахь баримт бичгийн зохион байгуулалт: Баримт бичгийг хадгалах, ашиглуулах, албан бичгийг архивт шилжүүлэх, анхаарах зүйлс 2. “Архивын тухай хууль”-ийн товчлол, байгууллагын архивын ажлын үндсэн заавар, архив албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм болон хяналт шалгалтын заавар, дүгнэлт

V. АЛБАН БИЧИГ БА ТОЛЬ ЗҮЙ: 1. Албан бичигт түгээмэл хэрэглэгддэг монгол-орос, монгол-англи, уйгаржин монгол бичгийн толь

VI. ХАВСРАЛТ: Загварууд: Баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалтын схем, баримт бичгүүдийн загвар, гадаад байгууллага иргэдтэй албан бичгээр харилцах тухай заавар, хувь хүний нууцын тухай хууль, баримт бичгийн алдааг засварлах стандарт.

       Албан бичгийн стандартын тухай үндсэн ойлголт өгөхдөө жишээгээр батлан тайлбарлахын зэрэгцээ цахим тооцоолуур ашиглан баримт бичиг боловсруулах арга зүй, факсын машины хэрэглээ, албан баримт бичиг боловсруулахад түгээмэл тохиолдох хэл зүй, найруулга зүйн алдаа, зөв бичих дүрэм зэргийг амьдралд тохиолдох жишээнээс авч тайлбарласан, албан бичигт түгээмэл хэрэглэдэг монгол-орос-англи-монгол бичгийн толь зүйг хавсаргажээ. 

Top