МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Уран зохиолын шүүмж

Н.Нарангэрэл: Булавч хар, будавч хар

     Монголын үе үеийн урлагийн мастерууд ард түмнээ ая дуу, яруу шүлгээр таслалгүй тэжээн тэтгэсээр ирсэн билээ. Их найрагч Б.Явуухулан:

Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж

Дуунд тийм чадал шингэдгийг мэдэж

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай (Алаг дэлхийд төрсөн минь учиртай)

Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө (Хар ус нуурын шагшуурга)…

гэж монголын ард түмэн дуу хуургүйгээр амьдрах боломжгүйг тов тодорхой илэрхийлж шүлгийнх нь үг бүрээс аялгуу хөг, хэмнэл айзам мэдрэгдсэн монгол хэлний гайхамшигт чадлыг илтгэсэн дууны шүлгүүдээ бичиж үлдээжээ.

Цааш унших
Top