МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ЗААВАР

ЗААВАР

      Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын арга хэлбэр, зохион байгуулалт, дэс дарааг нарийвчлан заасан бичиг баримтыг заавар гэнэ. Зааврыг баталж мөрдүүлэх хоёр үндсэн тохиолдол байна. Үүнд,

        А. Ажлын тодорхой чиглэлийн арга хэлбэр, дэс дарааг тодорхойлох зорилгоор

        Б. Хууль тогтоомжийг тайлбарлах, хууль хэрэглэх журам тогтоох зорилгоор заавар гаргаж мөрдүүлдэг.

       Улсын хэмжээнд дагаж мөрдөх нийтлэг шинжтэй зааврыг Засгийн Газрын тогтоолоор баталж мөрдүүлдэг.

 

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны
166 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

 

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ ЗААВАР

1. Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг удирдлага болгоно.

2. Ажил олгогч нь бүх ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх болоцоогоор (бололцоогоор) хангаж, эдлүүлнэ.

3. Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно.

4. Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцон олгоно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно. Тухайлбал, ажилтан 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэг байгууллагад ажилд орсон бол түүнд анхны амралтыг 1999 оны 4 дүгээр сарын 15-аас 2000 оны 4 дүгээр сарын 15 хүртэлх нэг ажлын жилийн хугацаанд, дараагийн амралтыг 2000 оны 4 дүгээр сарын 15-аас 2001 оны 4 дүгээр сарын 15-ыг хүртэлх ажлын жилийн хугацаанд гэх мэтчлэн (мэтчилэн) тус тус тооцож олгоно.

5. Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч нь түүний хүсэлтийг харгалзана. Тухайлбал, ажилтан 1999 оны 11 дүгээр сарын 1-нээс 2000 оны 11 дүгээр сарын 1 хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2 хувааж, эхний хэсгийг 2000 оны 2 дугаар сард, үлдсэн хэсгийг 9 дүгээр сард эдлэхээр авч болох жишээтэй. Энэ тохиолдолд ээлжийн амралтын олговрыг бөөнд нь эхний удаад амралт эдлэхэд тооцож олгоно.

6. Ажил олгогч нь 18 насанд хүрээгүй ажилтан болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт, магадлагаатай (магадалгаатай) хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлт, рашаан сувилал, эмчилгээний газарт явах шаардлагыг харгалзах, жирэмсний болон амаржсаны амралт, тусгай чөлөөг ээлжийн амралттай нь зохицуулан өгөх зарчмыг баримтлан ээлжийн амралтыг ажилтантай тохиролцож олгоно.

7. Ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацаа болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

8. Зайлшгүй ажлын шаардлагаар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн жигд үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь буюу цех, тасаг, хэсгээр нь амрааж болно.

9. Цэргийн жинхэнэ алба хаасан, тэтгэмжтэй чөлөөтэй байсан, техникийн мэргэжлийн сургуульд суралцсан, 6 сараас дээш хугацаагаар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан хугацаанд ээлжийн амралт олгохгүй.

10. Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй.

11. 18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тусад нь тооцож гаргана. Ингэхдээ 18 насанд хүрсэн сарыг 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаанд оруулж тооцно. Тухайлбал, 1999 оны 10 дугаар сарын 1-нээс 2000 оны 10 дугаар сарын 1 хүртэлх ажилласан хугацааны ээлжийн амралтаа 2000 оны 8 дугаар сарын 1-нээс эдлэх ажилтан 2000 оны 7 дугаар сарын 7-нд 18 насанд хүрсэн гэвэл түүний амралтын хугацаа нь 19.17 [(20/12*10)+(15/12*2)] өдөр байна.

12.  Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч амралтын тооцоог үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралтыг олгож болно.

13. Ажил олгогч нь ажилтанг (ажилтныг) ажлаас халагдахаас бусад тохиолдолд болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй.

14. Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал, ажилтан нэг байгууллагад 2000 оны 6 дугаар сарын 1-нд ажилд ороод 8 дугаар сарын 1-ээс ээлжийн амралтаа эдлэх болбол түүний ажилласан 2 сард ногдох амралтыг биш, тэрээр цаашид үргэлжлүүлэн ажиллах нь тодорхой, тэгээд ч уг ажилтантай ажлаас халагдах тооцоо хийгээгүй байгаа бол, түүнд 2000 оны 6 дугаар сарын 1-ээс 2001 оны 6 дугаар сарын 1 хүртэлх ажлын жилийн хугацааны ээлжийн амралтыг бүрэн тооцож олгоно.

15.  Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.  Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, б/ ажилтнаас суутгал тооцох. Энэхүү 2 хэлбэрийг жишээгээр тайлбарлая. Үүнд:

 

Жишээ 1.

Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 1999 оны 7 дугаар сарын 1-ээс 2000 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2000 оны 9 сард эдлэж (эдэлж), 11 дүгээр сарын 1-ээс ажлаас халагдсан гэвэл түүний амралт эдлэх ёстой 4 (2000 оны 7 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 1 хүртэлх) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 6.67 (20/12*4) өдрийн тооцоог хийж, мөнгөн олговор олгоно. Энэ тохиолдолд энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан ээлжийн амралтын тооцоо хийх хуудсыг хэрэглэнэ.

 

Жишээ 2.

Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 1999 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжйнхээ (ээлжийнхээ) амралтыг 2000 оны 3 дпугаар (дугаар) сард эдлээд, мөн оны 5 дугаар сарын 1-ээс халагдсан гэвэл амралтаа урьдчилан эдэлсэн 2 (5,6 дугаар сар) сард ногдох 3.33 (20/12*2) өдрийн амралтын олговрын мөнгийг уг ажилтнаас суутгаж тооцно.

16. Ажилтны ээлжийн амралтын нэг сард ногдох өдрийн тоог гаргахдаа тухайн ажилтны ээлжийн амралтын нийт хугацааг 12 сард хувааж гаргана.

17. Ээлжийн амралтын зарим хугацааны нэг сард ногдох өдрийн тоог хүснэгтээр харуулбал:

 

Ээлжийн амралтын хугацаа      (ажлын өдрөөр)

Нэг сард ногдох амралтын хугацаа

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

гэх мэт

1.25

1.33

1.42

1.50

1.58

1.67

1.75

1.83

1.92

2.00

2.08

2.17

2.25

2.33

2.42

2.50

2.58

2.67

2.75

 

 

Ээлжийн амралт олгох зааврын

1 дүгээр хавсралт

 

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ

 

20... оны ... дугаар ... сарын ... –ний өдөр                                   Дугаар

 

____________________________________ажилтай _________________ овогтой _______________________________-нд 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдрөөс 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдөр хүртэлх ажлын жилийн ээлжийн амралтыг 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдрөөс 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдөр хүртэл ажлын .... өдрөөр олгов.

 

 

 

________________________________________________

(Байгууллагын бүтэн нэр)

Боловсон хүчний алба, хэсэг, тасгийн дарга, эрхлэгч(менежер)

__________________________

(ажилтны овог, нэр)

 

 

 

Ээлжийн амралт олгох зааврын

2 дугаар хавсралт

 

 

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ТООЦОО

 

_________________________ овогтой _______________________ нь __________________________________________________ ажилтай байхдаа 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдөр хүртэлх ажилласан .... сарын хугацаанд ногдох ... ажлын өдрийн ээлжийн амралтын олговорт ногдох__________ төгрөгийг авсан бөгөөд уг амралтын хугацаанаас .... ажлын өдрийг биеэр эдлэж, .... ажлын өдрийг биеэр эдлээгүй байгаа болно.

 

 

__________________________________

(байгууллагын бүтэн нэр)

Боловсон хүчний алба, хэсэг, тасгийн

дарга, эрхлэгч (менежер)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Top