МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ТЭМДЭГЛЭЛ

ТЭМДЭГЛЭЛ

        Хурал, зөвлөгөөн, уулзалт, яриа зэрэг албаны үйл ажиллагааны явц, үр дүн, гарсан шийдвэр зэргийг хэлэлцсэн дарааллын дагуу тодорхойлон гаргасан баримтыг тэмдэглэл гэдэг.

          Хурал хаана, хэдэн цагт болж, хэн хэн оролцож, ямар асуудал хэлэлцэж, асуулт хариулт, санал дүн, шийдвэрлэсэн байдал зэргийг тусгана.

 

Тэнхимийн хурлын тэмдэглэл

Тэнхимийн энэ өдрийн хурал ..... тоот өрөөнд 15.00 цагт эхлэв. Хурлыг тэнхимийн эрхлэгч . . . . . . нээв. Тус хуралд уг тэнхимийн багш нар оролцлоо.

Хэлэлцэх асуудал: “2002 – 2003 оны магистрантын дипломын зохиолыг урьдчилан хамгаалуулах”

Хуралд оролцогч багш Н:

- “Өнөөдөр манай тэнхимийн магистрант Ц. М. урьдчилсан хамгаалалтад орж байна. Дипломынхоо зохиолын сэдэв, удирдагч багшийг товч танилцуулна уу?”

-  Ц.М.: “Миний дипломын зохиол “Монгол, манж хэлний хэлзүйн харилцааны асуудалд” гэсэн сэдэвтэй. Удирдагч багш Б.

 

Дипломын зохиолын бүтэц:

Оршил

1.Монгол хэлний хэлзүйн онцлог

2.Манж хэлний хэлзүйн онцлог

3.Монгол, манж хэлний хэлзүйн харилцаа

Дүгнэлт

Хавсралт

Номзүй гэсэн хэсэгтэй.

 

Энэ зохиолыг би монгол, манж хэлний хэлзүйн онцлогийг харьцуулан гаргаж жишээ баримтаар батлах зорилгоор бичиж байгаа бөгөөд одоо бараг дуусаж байна.

- Багш Б: “Энэ сэдвийн талаар өөр ямар нэгэн судалгаа байна уу ? Чухам яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ ? “

- Магистрант Ц.М: “ Энэ сэдвийг урьд нь нарийвчлан судлаагүй юм байна. Тэгээд би аль болохоор тодруулан судалж, шинэлэг зүйл хийхийг хичээсэн юм”.

          .   .   .          .   .    .           .   .   .

 

          .   .   .          .   .    .            .   .   .

Шийдвэрлэсэн нь: Энэ өдрийн хурлаар магистрант Ц. М. - ийн дипломын зохиолыг урьдчилан хамгаалсанд тооцож, жинхэнэ хамгаалалтад орохыг зөвшөөрөв. Албан ёсны шүүмжлэгчээр доктор Д – г томиллоо.

 

Хурал  16.00 цагт дуусав.

 

                        Тэмдэглэл хөтөлсөн . . . . . . . . .

 

Top