МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ДҮРЭМ

ДҮРЭМ

          Байгууллагын үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, зохион байгуулалтын бүтэц, бусад байгууллагатай харилцах зарчмыг тодорхойлсон баримт бичиг. Байгууллага бүр өөр өөрийн гэсэн журам дэглэмтэй байж, үйл ажиллагаа явуулдаг учиртай.

 

ЕБС-ийн дотоод журмаас

Хоёр. Сургуулийн удирдлага

2.1. Сургуулийн өөрийн удирдлагын дээд байгууллага нь “Сургуулийн зөвлөл” байна.

-    Зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүний 60 % нь хамт олны төлөөлөл байна.

-    Сургуулийн зөвлөл нь сургуулийн хамтын удирдлагын төлөөллийн байгууллага бөгөөд сургуулийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ.  /Сургуулийн зөвлөлийн дүрмийг хавсаргав/.

2.2. Захирал нь:

-    Сургууль хөгжүүлэх бодлого боловсруулах

-    Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох

-    Сургуулиа төлөөлж гадаад, дотоодын байгууллагуудтай холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр хийх

-    Багш ажилтныг томилох, халах өөрчлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, төсөв санхүүгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн үйл ажиллагааг удирдах

-    Сургалт хүмүүжлийн бүхий л үйл ажиллагаа, сургуулийн өдөр тутмын бүх үйл ажиллагааг удирдлагаар хангах  (Сургалт хүмүүжлийн болон сургуулийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг удирдлагаар хангах) 

-    Багш ажиллагсдын хөдөлмөрийн сахилга, бүтээмж, ажлын чанар гүйцэтгэлд хяналт тавих, шагнаж урамшуулах, захиргааны арга хэмжээ авах

-    Багш нарыг чадваржуулах, аттестатчилах, чадварлаг боловсон хүчнээр багш нарын эгнээг сэлбэх, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих, сургалтын чанар, сургуулийн үнэлэмжийг дээшлүүлэх, суралцагчдын сурах, хүмүүжих, төлөвших боломжит таатай орчныг бий болгох зэрэг эрх үүрэгтэй байна.

Top