МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

УДИРДАМЖ

УДИРДАМЖ 

        Тодорхой ажил хэрэг гүйцэтгэхэд удирдлага болгох зүйлийг тодорхойлсон баримт бичгийн удирдамж гэнэ. 

 

 

Аймгийн Засаг даргын 2005 оны

 33 тоот захирамжийн  хавсралт

 

"ЭРҮҮЛ МЭНД"-ИЙН ӨДРӨӨР ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ 

Зорилго: Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох байгаль, нийгмийн хүчин зүйлийг арилгах, хүний ажиллаж, амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлж аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Сэдэвт өдөр: Сар бүрийн 4 дэх долоо хоногийн  Баасан гариг

Хамрах хүрээ: Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, амьдарч буй нийт иргэд

Гарах үр дүн: 

  1. Эрүүл аж төрөх зан үйлийн мэдлэг, хандлага, дадал сайжирна.
  2. Хүний ажиллах, амьдрах эрүүл орчин бий болно.

Хийх ажил:

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх:

  1. Байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн харъяалах дэвсгэр нутаг, гадаад орчны их цэвэрлэгээг хийж хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулах
  2. Бие засах газар, бохир усны цооногийг стандартад нийцүүлэн шинэчлэх, засварлах, халдваргүйжүүлэх
  3. Хуурай хог хаягдлын савыг байнга таглаж, цэвэрлэж, халдваргүйжүүлэх  
  4. Ажлын байрны бүх өрөө тасалгаанд их цэвэрлэгээ хийж ариутгалын бодисыг хэрэглэж хэвших
  5. Ус зөөх, нөөцлөх савыг бүрэн суллаж, угааж цэвэрлэн ариутгах
  6. Ус түгээх байрны усан санг угааж зааврын дагуу халдваргүйжүүлэх
  7. Хүнс, барааны захуудыг 7 хоног тутам ажлын байрны болон орчны их цэвэрлэгээ хийдэг болгон хэвшүүлэх
  8. Эрүүл мэндийн чиглэлээр мэдээллийг тогтмолжуулах

Иргэд:

  1. Ил задгай бие засахгүй байх
  2. Угаадсаа ил задгай асгахгүй байх
  3. Хуурай хог хаягдлыг хогийн саванд хийж ил задгай хаяхгүй байх
  4. Хамар, залгиурын ялгадас /нус. цэр, шүлс/ гудамж талбайд хаяхгүй байх
  5. Өөртөө шардлагатай эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг олж авах

Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар:

  1. Батлагдсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг томилон ажиллуулж явц байдлын талаар сар бүрийн 05-ны дотор ЭМГ-т мэдээлж байх
  2. Төв суурин газрын хуурай хог хаягдлыг зайлуулах асуудлыг зохион байгуулалтад оруулж бүрэн шийдвэрлэх

Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төв:

  1. Эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, энэ талаар олон нийтэд сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах
  2. Ундны ус, хүнсний бүтээгдэхүүнд эрүүл зүй, нян судлалын лабораторийн шинжилгээг сар бүр хийж, дүнг мэдээлж байх
  3. Захирамжийн биелэлтийг сайн хангасан албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг “Эрүүл мэндийг дэмжигч”-ээр шалгаруулан шагнаж урамшуулах

 

Top