МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ЗӨВЛӨМЖ

ЗӨВЛӨМЖ

          Удирдлагын аливаа үйл ажиллагааг сайжруулах болон удирдлагын шийдвэрт тусгуулах санал, үзэл баримтлалыг хураангуйлан нэгтгэсэн баримт бичгийг зөвлөмж гэнэ. 

МОНГОЛ УЛС

 ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛ

----------------------------------------------------------------------------------------------------------------

ЗӨВЛӨМЖ

          2009 оны 10 дугаар сарын 26 өдөр                             Дугаар 03                                      Улаанбаатар хот                                       

                                   

УЛААНБААТАР ХОТЫН ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНД

БАЙРЛАСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАЯГИЙН ТУХАЙ

 

“Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5.7-д “Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно”, 7.1-д “Төрийн албан ёсны хэлний тухай” хууль тогтоомжийн биелэлтэд “Төрийн хэлний зөвлөл” хяналт тавьж, зөрчил илэрвэл түүнийг хэрхэн арилгах талаар албан ёсоор зөвлөмж гаргана” гэж тус тус заасны дагуу энэхүү зөвлөмжийг гаргаж байна.

Бид нийслэлийн төв гудамж болох Энхтайваны өргөн чөлөөгөөр явж судалгаа хийлээ. Уг судалгаанд нийт 701 албан байгууллагын хаяг бүртгэгдсэнээс 299 нь Баянзүрх дүүргийн, 186 нь Сүхбаатар дүүргийн, 216 нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдаж байв. Үүнээс монгол хэлээр бичсэн хаяг 180, англи хэлээр бичсэн хаяг 219, орос хэлээр бичсэн хаяг 44, латин үсгээр бичсэн хаяг 16, монголоор галиглан бичсэн хаяг 48, монгол, англиар бичсэн хаяг 51, англи, монголоор бичсэн хаяг 52, монгол, оросоор бичсэн хаяг 41, орос, монголоор бичсэн хаяг 23, япон хэлээр бичсэн хаяг 1, хятад хэлээр бичсэн хаяг 0, солонгос хэлээр бичсэн хаяг 7, монгол бичиг, монголоор бичсэн хаяг 5, монгол бичиг, монгол, англиар бичсэн хаяг 6, франц хэлээр бичсэн хаяг 5, итали хэлээр бичсэн хаяг 1, турк хэлээр бичсэн хаяг 2 байлаа.

“Төрийн албан ёсны хэл”-ээс бусад хэлээр бичсэн хаяг тэмдэглэл нь “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас эдгээр зөрчил дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авахыг  Нийслэлийн засаг даргын тамгын газарт зөвлөж байна.

 

 

АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА                                                 Б.МАГСАРЖАВ

Top