МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Бүтээгдэхүүнийхээ нэрийг монгол бичгээр бичсэн байгууллагыг урамшууллаа

 

Бүтээгдэхүүнийхээ нэрийг монгол бичгээр бичсэн

байгууллагыг урамшууллаа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг ёсоор жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан энэ жил Хэлний бодлогын үндэсний зөвлөл БСШУСЯ-ны Соёл, Урлагийн бодлогын газар, Соёл Урлагийн хороо болон Бодит чадвар академитай хамтран “Бичгийн мэргэд” цуврал үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгууллаа. 

      Энэ үеэр Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэрээ монгол бичгээр бичиж нийтийн хүртээл болгож байгаа "Монкрем" ХХК, "Хөвсгөл-Их тайга" ХХК болон "Монсилк" брэндийн хамт олныг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэгч” өргөмжлөлөөр урамшуулж, цаашдын ажил үйлсэд өргөжин дэлгэхийн ерөөл өргөлөө. 

     

"Монкрем" ХХК -ний "Халгай" шампунь

"Хөвсгөл-Их тайга" ХХК-ний "Нүүдэлчин", "Монгол цай",

          

     "Монсилк" брэндийн "Монгол" зангиа  

Top